
Монголчууд эрт дээр үеэс хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг, цагаан сарыг угтан тэмдэглэсээр ирсэн билээ. XVII жарны тийн урвагч хэмээх төмөр барс жил айлчлан ирж хотол олноороо шинэлэн, цагаалж, өтгөс хөгшдөө хүндэтгэн, ахан дүүсээрээ цуглан, золголт хийн явагдаж байгаа энэ өдрүүдэд 131dg-ийн нийт хамт олонд болон нийт зочиддоо блогийн зүгээс сар шинийн мэндийг дэвшүүлэн сайхан шинэлж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!!
Мөн энэ дашрамд энэхүү нийтлэлийн сэтгэгдлийн хэсэг дээр хэзээ цуглан золголтоо хийх талаараа өөрсдийн боломжит цагаа хэлэн хэлэлцэхийг хүсч байна.